Түүхий эд

Зэсийн ханш огцом унав

Зэсийн үнэ өчигдөр огцом буурсан нь энэ жил нэг өдөрт үзсэн хамгийн том уналтуудын нэг байлаа. 

Арванхоёрдугаар сард хүргэгдэх тонн зэсийн фьючерс ханш таваарын арилжааны зах зээл дээр 5.9 хувиар унаж доод тал нь 6,292 ам.доллар хүрч, энэ ханшаар 2.6 тэрбум гаруй фунт (ойролцоогоор 1.18 сая тонн)-ыг арилжсан байна. 

Энэ нь гуравдугаар сарын дунд үеэс хойшхи буюу “Ковид-19”-ын үр дүнд хүрсэн дээд цэгээс хойш гарсан хамгийн том уналт бөгөөд фунт зэсийн үнэ хоёр ам.доллараас хямд болж унасан тохиолдол хамгийн сүүлд дэлхийн санхүүгийн хямралын үеэр л ажиглагдсан билээ. 

Лондонгийн металлын биржийн агуулах дахь нөөц гурав хоногийн хугацаанд маш хурдацтай буюу 92 мянган тонноор нэмэгдсэн нь улаан металлын үнэ буурах болсон гол шалтгаан байж болзошгүй гэж S&P Global үзжээ. 

Энэхүү уналт нь металлын хамгийн том хэрэглэгчийн шинэ захиалга есөн жилийн дээд түвшинд хүрч байгааг Хятадын аж үйлдвэрийн салбарын сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүд харуулж, зэсийн ханш фунт нь гурван ам.доллар даван, 2018 оноос хойш ажиглагдаагүй түшинд хүрч огцом өссөний дараа өдөр гарч байгаа юм. 

“Capital Economics”-ийн хэлж буйгаар Хятадын “Худалдан авалтын индекс есдүгээр сарын үзүүлэлтээс харахад тус улсын эдийн засаг огцом өсөлтийн үе рүүгээ орж байна, энэ нь таваарын, ялангуяа аж үйлдвэрийн түүхий эдүүдийн ханшинд тун сайн мэдээ.” гэжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine