Үйл явдал

Рио Тинто Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд 1.7 тэрбум төгрөг зориулна

КОВИД-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Рио Тинто”, “Оюу толгой” компани 602 мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгөөр Монгол Улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэх төслүүдийг шинээр санхүүжүүлэхээр боллоо. Энэхүү бэрхшээлт цаг үед “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд НҮБ-ын Хүн амын сан болон улс, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх суурь арга хэмжээг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна.

Энэхүү түншлэлийн үндсэн зорилго нь эрсдэл өндөртэй, ар гэрийн гачигдал, санхүүгийн чадавх султай ард иргэдэд үйлчилдэг эрүүл мэндийн нэгжийн чадавхыг үргэлжлүүлэн сайжруулж, КОВИД-19 болон бусад төрлийн халдварт өвчнийг оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх, КОВИД-19 цар тахлын үед мэргэжлийн эмчийн тогтмол үзлэгт хамрагдах шаардлагатай, эрсдэл өндөртэй өвчтөн, жирэмсэн эмэгтэйчүүдэд зайн оношилгоо, эмчилгээ үйлчилгээг чанартай, цаг алдалгүй хүргэх явдал юм. 

Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал хэлэхдээ: “Бид НҮБ-ын Хүн амын сантай хамтран Монгол Улс дахь КОВИД-19 болон бусад халдварт өвчний оношилгоо, эрт илрүүлэлтийг сайжруулах, зайн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах болсондоо баяртай байна” гэсэн юм. 

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Цар тахал биднийг хэр зэрэг бат бэх, тогтвортой байгаа вэ гэдгийг сорьж байгаа энэ үед бид хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулж, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Ийм учраас хамтран ажиллаж буй түнш, орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор бэлэн байдлыг нь нэмэгдүүлэхэд бид зохих хувь нэмрээ оруулж, эдийн засаг, нийгмийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хамтдаа даван туулж чадах юм. Бид энэ бүх бэрхшээлийг хамтдаа даван туулж гарна” гэв.

Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд ямар үр дүн гарах вэ?

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Яармаг дахь Нийслэлийн КОВИД-19 /Эх, хүүхдийн эмнэлэг, ЭХЭМҮТ-д оношилгооны үйлчилгээний нэгжийг байгуулна:

• Лабораторийн дараах төхөөрөмжийг нийлүүлнэ.

  • Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Яармаг дахь КОВИД-19/Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэгт тус бүр гурван ширхэг термоциклийн төхөөрөмж. ЭХЭМҮТ-д нэг термоцикл байдаг. 
  • PCR буюу Полимеразийн гинжин урвалын дөрвөн лаборатори 
  • ДНХ-тэй ажиллах бичил хурилтуур
  • Цельсийн -70 градусын дөрвөн ширхэг хөлдөөгч
  • ДНХ, РНХ ялгах төхөөрөмж
  • КОВИД-19 праймер ПГУ-ийн урвалж

Лабораториудыг дээрх төхөөрөмжөөр хангаснаар халдварт өвчний оношилгоонд тавигддаг олон улсын стандарттай нийцэхийн сацуу холбогдох хэрэгцээт төхөөрөмжөөр хангана. Европын Холбооны санхүүжилтээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж лабораторийн боловсон хүчнийг сургаж бэлтгэнэ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine