Эдийн засаг

“Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2020” сэдэвт хурал боллоо

Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2020” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. 

Энэ жилийн хуралдаанаар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран хийсэн судалгаануудын үр дүнг танилцуулсан бөгөөд уул уурхайн салбарын эдийн засгийн нөлөөг хэмжихэд чиглэсэн сэдэв голлож байлаа. 

Тухайлбал, доктор Г.Рагчаасүрэн “Монголын үндэсний баялгийн сангууд ба тэдгээрийн эдийн засагт үзүүлэх нөлөө”, доктор Ч.Хашчулуун “Тогтвортой хөгжил ба уул уурхай”, эдийн засагч З.Манлайбаатар “Уул уурхайн бирж байгуулах боломж”, Б.Хорол-Эрдэнэ “Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын судалгааны тойм” зэрэг сэдвээр илтгэл танилцуулсан бол үндсэн илтгэлийг Жайкагийн судлаач Ёшитака Хосой “Судалгааны төслийн танилцуулга ба Япон улсын уул уурхайн салбарын түүх, ЭЗСЭШХ-ийн захирал, доктор Б.Түвшинтөгс “2019 онд хийсэн судалгааны танилцуулга” сэдвээр тавьж, оролцогчдын асуултад хариулсан юм. 

Өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсад уул уурхайн бирж байгуулах боломжтой ч гагцхүү тууштай үйл ажиллагаа дутагдаж байгааг, Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сан нь урт хугацаанд эдийн засагт эерэг үр дагаварт болох нь эдийн засгийн загварчлалаар батлагдаж байгаа тухай, уул уурхайн салбарт төрөөс баримталж байгаа бодлогын үр дүнд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, тодорхой ажлууд амжилттай хэрэгжиж байгаа зэрэг олон сонирхолтой аргумент дэвшүүлсэн юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine