Эдийн засаг

600 сая ам.долларын Номад бондыг амжилттай босголоо

Засгийн газар 600 сая ам.долларын "Номад" бондыг амжилттай гаргасан талаараа мэдээллээ. Шинэ бонд 5.125 хувийн хүүтэй, 5 жил зургаан сарын хугацаатай байх юм. Энэхүү мөнгөөр ирэх онд төлөх Мазаалай бондыг дахин санхүүжүүлэхэд ашиглах юм байна. Мазаалай бонд нь 10.875 хувийн хүүтэй байсан юм.

Ижил зэрэглэлтэй Украйн, Египет зэрэг бусад улсын бондтой харьцуулахад Монголын бонд бага хүүтэй гарсан хэмээн Блумберг ТВ мэдээлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солилоо гэж ойлгож болно. Номад бондыг гаргаснаар жилд төлдөг хүүгийн төлбөрийг 26.7 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөгөөр бууруулж байна" хэмээн мэдээлэл хийх үеэр мэдэгдсэн юм. 

Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаашид жил тутам төлөгдөх бондын төлбөрийг жигдлэх ажил хийж байгаагаа мэдэгдлээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine