Түүхий эд

Монгол Улс анх удаагаа төмөр замаар нүүрс экспортоллоо

Монголын нүүрс ачсан анхны галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ. Энэ сарын 19-нд Монгол Улсын Чойр хотоос ачсан 3.3 мянган тонн нүүрс Өвөр Монголын хил орчмын Улаанцав хот дахь нүүрс баяжуулах үйлдвэрт хүргэгджээ. Нийт 100 вагон нүүрс Эрээн хотын хилээр нэвтэрсэн байна. 

Энэхүү тээврийг “Mongolian International Container” компани гүйцэтгэж байгаа бөгөөд “Бид ачааны машинаар тээвэрлэснээ харьцангуй зардал багатай, найдвартай нүүрсний тээврийг Чойр-Миаолиан (Улаанцавын өртөө) чиглэлд эхлүүллээ” хэмээн Ерөнхий менежер нь мэдэгджээ. 

Компанийн төлөвлөж байгаагаар эхний жилд 1.5 сая тонноос багагүй юм уу цаашлаад 2-3 сая тонн коксжих нүүр экспортлохоор төлөвлөж байгаа аж. Цаашид тээвэрлэлт тогтворжсоноор жилийн экспортын хэмжээг 3 сая тонноос багагүй байна гэж тооцож байгаа аж.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine