Эдийн засаг

Дэлхийн банк: Монгол Улс институцээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулдаг болох хэрэгтэй

Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” хэмээх Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг хийснээ өнөөдөр танилцууллаа. 

Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн макро эдийн засгийн бодлогын нөлөөлөл, үр дагаварт дүн шинжилгээ хийж ирэх 20-30 жилд анхаарч, хэрэгжүүлбэл зохистой бодлогын зөвлөмжийг уг тайланд оруулжээ. 

Судлаачдын тэмдэглэснээр Монгол Улс мөчлөг сөрсөн макро бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд нэн тэргүүнд капиталын төрөлжилтийг бий болгох хэрэгтэй аж. Ингэснээр экспор, эдийн засгийг төрөлжүүлэх суурь нөхцөл бүрдэж, байгалийн баялгаас хараат байдал буурна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

Монгол Улс уул уурхайн томоохон орд газруудаа 2004 оноос ашиглаж эхэлснээс хойш эдийн засаг жилд дунджаар 7.2 хувиар өсөж, дэлхийн хурдтай өсөж буй эдийн засгуудын нэг болсон. Эдийн засгийн энэхүү өсөлт нь ядуурлыг багагүй бууруулж, амьжиргааны түвшинг ахиулахад тодорхой хувь нэмэр оруулсан. Түүнчлэн хүмүн капиталын нөөц харьцангуй сай, дэд бүтэц сүүлийн 30-аад жилийн хугацаанд сайжирсан ч нийт газар нутгийн хэмжээ, хүн амын нягтаршил бага зэргийг тооцвол хангалтгүй хэвээр байна. 

Ололт амжилтын дийлэнх нь өгөөмөр  нийгмийн халамжийн тогтолцоо, мөн уул уурхайн орлого болон гадаад эх үүсвэрээр санхүүжсэн их хэмжээний улсын хөрөнгө оруулалтаас голлон шалтгаалсныг тус тайланд онцолжээ. Үр дүнд нь хэрэглээний өсөлт ДНБ-ий өсөлтийн хурдыг гүйцэж, улмаар хойч үедээ баялаг бус өр өвлүүлэхээр байгааг цохон тэмдэглэжээ.

“Уул уурхайн баялгийн өгөөжийг илүү төрөлжсан, хүртээмжтэй эдийн засагийн өсөлт болгон хувиргахын оронд Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна. Үүний зэрэгцээ чадварлаг мэргэшсэн ажиллах хүчээ дутуу ашиглаж, мөнг интитуцийн чанар дортойтсоор байна” гэж Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлов. “Энэ мухардмал байдлаас гарахын тулд уул уурхайд хөрөнгө оруулдаг шигээ “оюун ухаан” буюу хүнээ болон институцээ хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулдаг болох хэрэгтэй” гэв. 

“2017-2019 онд макро эдийн засгийн менежмент дорвитой сайжирныг илтгэх олон үзүүлэлт байгаа нь сайшаалтай. Энэ нь шинэ засгийн газарт эдгээр шинэчлэлийг үргэлжлүүлэх таатай боломжийг олгож байна” хэмээн тайланг боловсруулахад тэргүүлэн ажилласан Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану хэлээд “Өнгөрсөн хуагцаанд төсөвтэй холбоотой чухал ач холбогдолтой эерэг өөрчлөлтүүд гарсан нь нь реформ шинэчлэлийг шинээр  нэвтрүүлснээс илүүтэй төсвийн бдлогоо хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлснээс голлон хамаарсан. Үүнээс харахад улс төрийн хүсэл зориг, манлайлал байвал энэ мэт эерэг өөрчөлтүүдийг мөнгө, ханшийн бодлого, санхүүгийн салбар, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл зэрэг бусад салбарт ч гаргах бүрэн боломжтойг илтгэж байна. Иймд шинэ засгийн газар бодлогын шинжтэй реформ, шинэчлэлүүдээ үргэлжлүүлж, хүрсэн ахиц дэвшлээсээ ухрахгүй байх нь туйлын чухал юм” гэлээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine