Эдийн засаг

АХБ: Монгол Улсын эдийн засаг 2020 онд 2.6 хувиар агшина

Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн тайлан”-гаа шинэчилж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2020 онд -1.9 хувь болно гэсэн өмнөх таамгаа ахин бууруулж -2.6 хувь болголоо. Харин ирэх онд эдийн засаг эргэн сэргэж 5.1 хувь хүрнэ хэмээн таамагласан нь зургадугаар сарын тайлангаас бага зэрэг өсгөж тооцсоныг харуулж байна. 

Түүнчлэн дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн сэргэлт удаашрах, санхүүгийн эмзэг байдлын эрсдэл нэмэгдэх, дотоодын ажилгүйдэл өсөх,харилцан уялдаагүй макро бодлогын үр дагавар төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж, хямралыг улам гүнзгийрүүлэх зэрэг нь төлвийг бууруулах эрсдэл болж байгааг онцоллоо. 

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд тайланг танилцуулах үеэр ирэх онд гарах эдийн засгийн өсөлт нь энэ оны уналт дээр суурилж байгааг цохон тэмдэглээд “Хямралын дараах сэргэлт аажим, удаан байх болно гэж АХБ харж байна” гэв. 

2019 оны эхний хагаст 7.1 хувь байсан жилийн инфляцийн дундаж түвшин энэ оны эхний хагаст 6.1 хувь болж буурсан бөгөөд Төв банкны зорилтот түвшин болох 8.0 хувиас доогуур түвшинд байх төсөөлөлтэй байна. Энэ нь хүнсний үнийн өсөлт харьцангуй тогтворжсон, дотоодын эрэлт буурсан, тээврийн болон амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ буурснаар тайлбарлагдаж буй. Дотоод эрэлт бага байхтай уялдан инфляци 2020 онд өмнөх төсөөллүүдээс буурах, харин нийт эрэлт нэмэгдэх, импортлогдох инфляци өсөх хүлээлттэй уялдан 2021 онд инфляци өсөх төлөвтэй байна гэж тайланд дурджээ



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine