Түүхий эд

Алтны экспорт гурав дахин өсөв

Монгол Улс 2020 оны эхний найман сард 4.5 тэрбум ам.долларын экспорт, 3.5 тэрбум импорт үйлдсэнээр гадаад худалдааны ашиг нэг тэрбум ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 16.3 хувиар буурсан байна. Үүнээс экспорт 908.2 сая америк доллараар (16.9%) , импорт 638 сая ам.доллараар (15.6%) тус тус буурчээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 908.2 сая америк доллараар буурахад зэсийн баяжмалын экспорт 34 хувиар буюу 317.7 сая ам.доллар, нүүрсний экспорт 46 хувиар буюу 967.7 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин алтны экспорт өмнөх оны мөн үеэс 802.2 сая америк доллар буюу 3.3 дахин өсжээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine