Зах зээл

Наймдугаар сард Хятадын нүүрсний импорт огцом буурчээ

Хятад улсын нүүрсний импорт наймдугаар сард 20.7 сая тонн байсан нь өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад 37.29 хувиар буюу 12.3 сая тонноор буурсан дүн аж. 

Түүнчлэн энэ оны долдугаар сараас 5.44 сая тонноор буюу 20.8 хувиар буурсан байна. 

Мөнгөн дүнгээр наймдугаар сарын нийт импорт 1.4 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оныхоос 47.2 хувиар, өмнөх сараас 19.9 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм. 

Харин оны эхний найман сарын байдлаар тус улс 220.7 сая тонн нүүрс импортлоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувийн өсөлттэй байгааг Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine