Үйл явдал

Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор хувьцааны ханш унав

 

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш пүрэв гаригийн арилжаагаар 23 хувиар унаж, 0.87 ам.доллар болов. Тус компани Оюутолгой төслийн санхүүжилтийг шийдвэрлэх талаар гол хувьцаа эзэмшигч “Рио Тинто” компанитай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан талаараа мэдээлсэн нь хувьцааны ханш унах гол шалтгаан болов.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсны дараа нийт шаардлагатай 5.3 тэрбум ам.долларын 4.4 тэрбумын санхүүжилтийг дэлхийн 20 банк, санхүүгийн байгууллагаас “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” болон “Оюутолгой” ХХК хамтран татсан билээ. Харин өнгөрсөн жил гүний уурхайн бүтээн байгуулалтын дуусах хугацаа хойшлох, төслийн санхүүжилт 7.1 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдэх магадлалтай хэмээн “Туркойз Хилл Ресурс” компаниас мэдээлсэн. Тиймээс урьд авсан төслийн санхүүжилтээ дахин ангилах, хугацааг хойшлуулах, улмаар нэмж 500 сая ам.долларын зээл авах, шаардлагатай санхүүжилтийн үлдсэн хэсгийг хэрхэн босгох талаар “Туркойз Хилл Ресурс” компани өөрийн гол хувьцаа эзэмшигч “Рио Тинто”-той тохиролцож, Санамж бичиг байгуулсан нь энэ юм.

Хэрэв урьд нь төслийн санхүүжилтэд оролцсон байгууллагуудтай тохиролцож, нэмж 500 сая ам.доллар татаж чадвал “Туркойз Хилл Ресурс” компани 1.7 хүртэл тэрбум ам.долларын санхүүжилтийг нэмж хувьцаа гаргах, эсвэл өөр байдлаар бие даан босгох шаардлагатай болж байгаа юм.  Зах зээлийн үнэлгээ нь 1.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа тус компанийн хувьд уг санхүүжилтийг босгоход маш хүндрэлтэй байж болзошгүй хэмээн хөрөнгө оруулагчид, шинжээчид үзэж байгаа аж.

Өнгөрсөн жилийн долдугаар сард гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэхтэй холбоотойгоор зардал, хугацаа нэмэгдэж болзошгүйг мэдэгдсэний дараа “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханш огцом унасан билээ. Жил гаруй хугацаанд нэг ам.доллараар бага үнэтэй байсан хувьцааны ханш нь аажмаар өсөж, энэ 7 хоногт анх удаа нэг ам.доллараас давсан юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine