Компани - Рио Тинто

"Рио Тинто"-гийн CEO Жан Себастьян Жак-т хариуцлага тооцож магадгүй

Австралид нутгийн уугуул иргэдийн түүхэн дурсгалт газрыг тэсэлж сүйтгэсэн асуудал улам бүр хурцдаж буй учир “Рио Тинто Групп”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакад хариуцлага тооцох асуудлыг ТУЗ хэлэлцэхээр болжээ. 

ТУЗ-ийн хурал энэ долоо хоногийн сүүлээр болно

Саяхан хувьцаа эзэмшигчид, уламжлалт газар өмчлөгчид, хууль тогтоогчидтой хийсэн яриа хэлэлцээр нь тус компани Баруун Австралийн шийдвэр гаргагчидтай харилцаагаа сэргээхийн тулд цаашид арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж байна гэж хувийн мэдээллээ нууцлахыг хүссэн эх сурвалжууд хэлсэн хэмээн Bloomberg мэдээлэв. 

"Рио Тинто" нь Баруун Австралид төмрийн хүдэр олборлодог бөгөөд энэхүү үйл ажиллагаанаас оны эхний хагас жилийн ашгийнхаа 90 гаруй хувийг бүрдүүлсэн байна. 

Энэ долоо хоногийн эцсээр болох ТУЗ-ийн хурлаар тавдугаар сард болсон тэсэлгээтэй холбоотой асуудлаар Ж.С.Жак болон бусад захирлыг үүрэгт ажилдаа үлдэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээллийг зарим эх сурвалж мэдээлсэн хэмээн Блумберг бичжээ. 

“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал уг асуудлаар тодруулга өгөхөөс татгалзсан байна. Нэмж хариуцлага тооцох асуудлаар “Рио Тинто”-гийн ТУЗ хуралдах гэж буй талаар өмнө нь Financial Times мэдээлж байсан билээ. 

40 мянга гаруй жилийн өмнө хүн төрөлхтөн ашиглаж байсан нь тогтоогдсон Пилбарагийн Жуукан хавцал дахь чулуун оромжууд устсаны хариуцлагад “Рио Тинто” удирдах албан тушаалтнууддаа зөвхөн санхүүгийн шийтгэл оногдуулах шийдвэрээ эргэн харах хэрэгтэй хэмээн үзэж буйгаа улсын хамгийн том тэтгэврийн сан болох AustralianSuper зэрэг хөрөнгө оруулагчид илэрхийлж олон нийтийг уриалж байгаа юм.
 
Үүнээс улбаалан бусад хувьцаа эзэмшигчид Рио болон Баруун Австралийн эрх баригчдын хоорондох хурцадмал харилцаа нь шинэ уурхайд зөвшөөрөл авахад юм уу, одоогийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй гэж харж байгаа аж.

Жан Себастьян Жак нь 2016 оны долдугаар сараас хойш “Рио Тинто Групп”-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine