Түүхий эд

Нүүрсний экспорт буцаад хэвийн хэмжээнд хүрчээ

“Ковид-19” цар тахлын сэргийлэх ажлын хүрээнд идэвхтэй ажиллаж “Ногоон гарц” түр горим хэрэгжиж эхэлснээр Монголын нүүрсний экспорт наймдугаар сард эрчимтэй өсжээ. 

Наймдугаар сарын 25-нд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Ханги боомтоор нүүрс ачсан нийт 2,001 машин нэвтэрсэн нь “Ковид-19” цар тахлын өмнөх түвшинд хүрснийг илтгэж байна. 

Наймдугаар сарын 26-ны өдөр Гашуунсухайт боомтоор 1,492 машин хилээр гарсан нь сүүлийн хоёр жилийн дотор нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон

Наймдугаар сарын дундаж дүнг харвал Шивээхүрэнгийн боомтоор 565 машин өдөрт хил нэвтэрсэн нь долдугаар сарын дундажтай харьцуулбал 123-аар өссөн дүн аж. Түүнчлэн наймдугаар сарын 28-нд 795 машин уг боомтоор нэвтэрсэн нь энэ жилийн оргил ачаалал байжээ. 

Гашуунсухайт боомтын нүүрсний экспортын тухайд өнгөрсөн сард 865 машин өдөрт дундчилсан байна. Харин долдугаар сард өдөрт дунджаар 392 машин нүүрс экспортолж байжээ. Экспортын тоо өсөж байгаа хэдий ч хилээр нэвтэрч байгаа машины тоо өнгөрсөн оны мөн үеийн дунджаас 56 машинаар бага байгаа юм. Наймдугаар сарын 26-ны өдөр Гашуунсухайт боомтоор 1,492 машин хилээр гарсан нь сүүлийн хоёр жилийн дотор нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. 

Наймдугаар сарын сүүлийн долоо хоногт буюу 24-29-ний хооронд өдөрт дунджаар 1,169 машин нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үе (2019.08.26-31)-тэй харьцуулахад 236 машинаар өссөн байна. 

Тоо баримтаас харахад экспортын нүүрсний тээврийг наймдугаар сард 52 компани үйлдсэн бөгөөд “Chinalco Inner Mongolia International Trade Co., Ltd”, “Inner Mongolia Wanli Trading Co., Ltd”, “Inner Mongolia Zituo International Trade Co., Ltd” гэсэн гурван компани тэргүүлж буй аж.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine