Үйл явдал

Шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх ёслол болов. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэж заасны дагуу ийнхүү тангарагаа өргөлөө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд анх удаа танхимын гишүүдээ томилж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө Засгийн газрын гишүүдийг томилохдоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар хэлэлцэн баталдаг байсан билээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж сонсголоо. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар боллоо. Мөн Засгийн газар тохируулагч 12, хэрэгжүүлэгч 23, нийт 35 агентлагтай ажиллахаар болсон юм.

Шадар сайд  Я.Содбаатар: 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ: 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл: 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн,  2017-2020  онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажиллаж байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: 2017 оноос Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн:  2020 оноос одоог хүртэл БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.

Соёлын сайд С.Чулуун: 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: 2014 оноос одоог хүртэл Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа: 2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван: 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine