Компани

Оюу толгой ХХК нөөцийн тооцооллоо бууруулжээ

Туркойз Хилл Ресурс компани эрдэс баялгийн болон нөөцийн шинэчилсэн мэдээллээ танилцууллаа. 

2019 оны эцсийн байдлаар Оюу толгойн ил уурхай нь ойролцоогоор 3.5 сая тонн зэс, 7.2 сая унци алт, 17.4 сая унци мөнгө агуулсан 783 сая тонн хүдрийн баталгаат болон боломжит нөөцтэй нь тогтоогдоод байсан юм. 

Гүний уурхайн Хойд Хюго ордын нөөцийн тухайд 447 сая тонн хүдэр олборлох боломжтойгоос тонн тутамд 1.51 хувийн зэс, 0.34 грамм алт, 3:35 грамм мөнгөний агууламжтай бөгөөд нийт ялган авах боломжтой зэс 7.3 сая тонн, 4.8 сая унци алт, 48.1 сая унци мөнгө гэж тооцоолж байв. 

Ил болон гүний уурхай, Оюут олборлосон овоолго зэрэг бусад нөөцийг оролцуулаад Оюу толгой төсөл нь нийт 1,272 сая тонн хүдрийн баталгаат болон боломжит нөөцтэй. Үүнээс 10.3 сая тонн зэс, 11.9 сая унци алт, 76.6 сая унци мөнгө ялган авах боломжтой хэмээн тооцоолж байсан юм. 

Харин 2020 оны ТЭЗҮ-ээр Хойд Хюго ордын нөөцөд өөрчлөлт орсон бол Оюут ил уурхай, Өмнөд Хюго, Херуга ордын нөөцийн тооцоолол өөрчлөгдөөгүй аж. 

Шинэ ТЭЗҮ-ээр Хойд Хюго ордын Оюу толгой ХХК-ийн тусгай зөвшөөрөлд хамаарах хүдрийн биетийн хэмжээ 11 хувь буурсан бөгөөд агуулагдах зэсийн хэмжээ 18 хувь, алтны хэмжээ 21 хувь, мөнгөний хэмжээ 17 хувиар тус тус буурчээ. Ингэснээр тонн тутам дахь зэсийн агууламж 1.51 хувийн зэс, 0.29 грамм алт, 3.11 грамм мөнгөний агууламжтай хэмээн тооцоолжээ. Үүнээс ялган авах боломжтой зэс 6.0 сая тонн, алт 3.8 сая унци, мөнгө 40 сая унци болсон байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine