Үйл явдал

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял ногдуулав

Ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал гурван өдөр үргэлжилж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан шийдвэрээ танилцууллаа.

Түүнд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял ногдуулав. 

Иргэд АТГ-т ирсэн мэдээллийн дагуу Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг 1462.82 га талбай бүхий  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар  “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан нь “Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан юм. 

Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine