Түүхий эд

EV металуудын ханш 28 сарын доод түвшинд хүрч унаад байна

Дэлхий даяар борлуулагдаагүй машин дүүрлээ. Европт нийт борлуулалт 20-25 хувиар буураад байгаа бол АНУ-д борлуулалтын түвшин жилийн 12 сая нэгжид хүрсэн нь өнгөрсөн оны нийт дүнгээс таван сая нэгжээр бага байна. Хятадын зах зээл “Ковид-19”-өөс шалтгаалан удаан хугацаанд хаалттай байлаа. 

Авто үйлдвэрлэгчдийн хувьд “ногоон” имиджийг бүрдүүлж чадвал эерэг өөрчлөлтүүд гарна гэж хүлээж буй. Цахилгаан автомашины борлуулалт ч харьцангуй сайн байна. Баруун Европт оны эхний таван сард 300,000 цахилгаан автомашин (үүнд дахин цэнэглэх боломжтой хос хөдөлгүүрт машин багтсан) борлуулагдсан бөгөөд баттерэй эрчим хүчтэй автомашины зах зээлийн нэвтрэлт 8.3 хувь байна. Норвегт энэ тоо бүр 69 хувьтай байгаа аж. 

Их Британи болон Ирландад зах зээлийн нэвтрэлт 7 хувь байгаа бол АНУ-д 4.5 хувь байжээ. “IHS Markit”-ийн мэдээлснээр Тавдугаар сарын эцэст дэлхий даяар борлуулагдсан 25 машин тутмын нэг нь баттерэй цэнэгтэй машин байсан аж. 

Гэхдээ бодит утгаараа цахилгаан автомашины зах зээл гүн уналтад ороод байна. "MINING.COM Цахилгаан машины металын индекс" буюу баттерейн орцонд багтдаг металын үнэ цэнийг хэмжихэд 2018 нэгдүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унажээ.  

Индексийг үзэхэд энэхүү бууралт нь литий, бал чулуу, кобальт, никелийн үнэ буурсантай холбоотой боловч ихэвчлэн ашигладаг түүхий эдийн ханш 4-р сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом буурчээ. 

Жил тутамд 500 тэрбум ам.доллараар тэлж ирсэн уг салбарт 22.6 хувиар агшсан нь зэх зээлд уналтын мөчлөг ирснийг харуулж байна. Үнэ хоёр жилийн доод түвшинд хүрч унасны дараагаар баттерэйн түүхий эдүүд бага зэрэг сэргэх шинж тэмдэг харуулж эхлээд байна. Гэвч 2020 оны үлдэж буй саруудад зах зээл эргэн сэргэхийн тулд маш хүнд сорилтуудтай нүүр тулах нь гарцаагүй. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine