Эдийн засаг

Тавантолгой цахилгаан станц 2025 онд ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто группийн охин компани “Turquoise Hill Resources” нар уг төслийн эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах асуудлаар тохиролцоонд хүрчээ. 

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барьж байгуулахаар болсон байна. Талууд Эрчим хүч худалдан авах гэрээг 2021 оны гуравдугаар сард багтаан эцэслэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн шинэчилсэн гэрээнд бүтээн байгуулалтын хуваарьт төлөвлөгөөг тусгаж, цахилгаан станцын бүтээн байгуулалтыг 2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө эхлүүлж, дөрвөн жилийн хугацаанд дуусгахаар заажээ. 

Оюу толгойн нь одоогоор импортын эрчим хүч хэрэглэж байгаа бөгөөд Төрийн өмчит цахилгаан станц баригдаж ашиглалтад орох хүртэл гүний, болон ил уурхайн төслийн эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалахаар Засгийн газар болон Оюу толгой компани нэгдсэн саналд хүрсэн байна. 

“Рио Тинто” группийн Зэс, Очир Эрдэнийн группийн захирал Арнауд Суарат хэлэхдээ “Энэхүү хэлэлцээр нь Оюу толгой ил болон гүний уурхайн төслийн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос найдвартай хангах боломжит арга замыг тодорхойж өгч буй бөгөөд бүх хувьцаа эзэмшигч төдийгүй ард түмнээрээ үүний үр ашгийг хүртэх учиртай” гэжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine