Түүхий эд

Нүүрс экспортлогч 34 компани 5.6 сая тонн нүүрс борлуулжээ

Энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сарын 18-ныг хүртэл нүүрс экспортлогч 34 компани нийт 6.9 сая тонн нүүрс олборлож, 5.6 сая тонн нүүрс борлуулсан талаар АМГТГ-аас мэдээллээ. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор нүүрсээ борлуулдаг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, "Ди Би Эс Ти Майнинг" компани нийт 4.9 сая тонн нүүрс олборлож, 3.3 сая тонныг борлуулжээ. Үүнээс эрчим хүчнийх 100 мянган тонн, сул коксжих 154 мянган тонн, түүхий коксжих 1.9 сая тонн, баяжуулсан коксжих нүүрс 1.1 сая тонныг борлуулсан байна. Нэг тонн нүүрсийг: 

  • “Эрдэнэс Тавантолгой” 159,400-196,400 төгрөгөөр,
  • “Энержи Ресурс” 366,672 төгрөгөөр,
  • “Тавантолгой” ХК 15000-158624 төгрөгөөр,
  • “Хангад Эксплорэйшн” 197,645 төгрөгөөр борлуулсан байна. 

Харин Шивээ Хүрэнгийн боомтоор нүүрсээ борлуулдаг “Монголын Алт-МАК” ХХК, “Чинхуа-МАК-Нарийнсухайт” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Цагаан-Өвөлжөө” ХХК, “Энхтунх Орчлон” ХХК компани нийт 1.5 сая тонн нүүрс олборлож, эрчим хүчний нүүрс 658.8 мянган тонныг, сул коксжих нүүрс 11 сая тонныг, баяжуулсан коксжих нүүрс 130.5 мянган тонныг борлуулжээ.

  • “Монголын Алт-МАК” ХХК тонн тутмыг нь 108,495-178,770 төгрөгөөр нийт 823.4 мянган тонн нүүрс,
  • “Чинхуа-МАК-Нарийнсухайт” ХХК тонн тутмыг нь 50,000-143,581.2 төгрөгөөр нийт 347 мянган тонн нүүрс,
  • “Саусгоби Сэндс” ХХК тонн тутмыг нь 65,545-112,904 төгрөгөөр нийт 470.8 мянган тонн нүүрс,
  • “Өсөх зоос” ХХК тонн тутмыг нь 37,573-45,087 төгрөгөөр нийт 255.8 мянган тонн нүүрс, 
  • "Цагаан-Өвөлжөө” ХХК тонн тутмыг нь 165,196 төгрөгөөр нийт 13.2 мянган тонн нүүрс борлуулжээ. 

Ханги боомтоор “Их говь энержи” ХХК 14.6 мянган тонн нүүрсийг тонныг нь 117,600 төгрөгөөр, “Си Өү Эй Эл” ХХК 92 мянган тонн нүүрсийг тонныг нь 184,280 төгрөгөөр тус тус борлуулсан байна. 

Булган боомтоор нүүрсээ борлуулдаг “Мо Эн Ко” ХХК 255.7 мянган тонн нүүрс олборлож, 104.6 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг тонныг нь 192,675 төгрөгөөр борлуулжээ.  

Замын-Үүд боомтоор “Штайн коле” ХХК компани 55.7 мянган тонн эрчим хүчний нүүрсийг тонныг нь 45000 төгрөгөөр борлуулсан бол “Фриендшип ресурс” ХХК 16.8 мянган тонн эрчим хүчний нүүрсийг тонныг нь 39600-49000 төгрөгөөр борлуулжээ.

Түүнчлэн “Космо коал” ХХК 70.8 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 49,494 төгрөгөөр борлуулсан байна.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine