Түүхий эд

Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд 2.1 сая тонн нүүрс байна

Өнөөдрийн байдлаар Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд 2.1 сая тонн нүүрс байгаа бөгөөд өдөрт 400 гаруй машин буюу 50 мянга орчим тонн нүүрс Гашуунсухайт боомтоор гарч байна. Дээрх 2.1 сая тонн нүүрсийг 40 орчим хоногт тээвэрлэх төлөвтэй байна гэх мэдээллийг Баян зам тээвэрчдийн холбооноос өгөв. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор нүүрс экспортын 645 тээврийн хэрэгсэл, зэсийн баяжмалын 96 тээврийн хэрэгсэл гарчээ. Харин Шивээхүрэн боомтоор өдөрт 450-500 орчим автомашинаар нүүрс гарч байгаа юм байна. 

Өнөөдрийн байдлаар нүүрс олборлогч 34 уурхай үйл ажиллагаа явуулж байгаагаас 15 нь нүүрсээ экспортолж байгаа юм. Нүүрсний экспортын ихэнхийг буюу 80 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Монголын Алт-МАК”, “Саусгоби Сэндс” бүрдүүлдэг. Нүүрсний талаас  илүү  хувь нь гардаг Гашуунсухайт боомтын  нүүрс тээврийг өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдрөөс сэргээснээс хойш дунджаар 60-70 машин хил нэвтэрч байсан бол дөрөвдүгээр сард бага зэрэг нэмэгдэж, 192 нүүрс тээврийн машин хил гарч эхэлсэн.  Харин өнгөрсөн тавдугаар сарын 8-нд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 703 машин нүүрс экспортлосон бол 14-нд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор 812 машин нүүрс экспортлож байв. Харин тавдугаар сарын 23-нд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 955 машин нүүрс экспортлосон юм. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх сарынхаас 117 хувиар нэмэгдэж, 2.17 сая тонн болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine