Түүхий эд

Түүхий нефтийн экспортын орлого 84 хувиар буурчээ

Монгол Улс энэ оны эхний таван сард түүхий газрын тосны экспортын боломжийн 70 гаруй хувийг алдаад байна. 

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс үзэхэд Монгол Улс энэ оны эхний таван сард 663.8 мянган баррель түүхий газрын тос экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үед нийт 2,321 мянган баррелийг экспортлоод байсан юм. 

Түүнчлэн өнгөрсөн эхний таван сард түүхий газрын тосны экспортоос 150.1 сая ам.долларын орлого олсон байна. Харин энэ оны эхний таван сард уг тоо 24.6 сая ам.доллар болж буурчээ. Энэ нь экспортын орлого 84 хувиар буурсан болохыг илтгэж байна.

 


Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine