Компани

Австралийн уугуул иргэдийн компани "Fortescue" -тэй $11 саяын гэрээ байгуулжээ

“Fortescue Metals Group” Баруун Австрали дахь Еливана уурхай болон төмөр замын төсөлд лаборатори, агуулах, болон удирдлагын байгууламж барих, угсрах ажлын гүйцэтгэгчээр Авсралийн уугуул иргэний эзэмшлийн “Mallard Deemy” гэх компанитай гэрээ байгуулжээ. 

Гэрээний нийт дүн нь 11 сая австрали доллар бөгөөд Пилбара, Карнарвон, Перт нутгийн 100 гаруй хүнийг ажлын байраар хангах аж. 

“Mallard Deemy” нь өмнө нь “Fortescue Metals Group”-тэй уурхайн ажилчдын дотуур байрыг буулгах ажилд дэд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. 

Еливана уурхайн болон төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн жилийн долдугаар сараас албан ёсоор эхэлсэн бөгөөд ашиглалтад орсноор компанийн төмрийн хүдрийн олборлолтын зардлыг бууруулж, хэмжээ нь нэмэгдэх ач холбодогдолтой юм. 

Төслийн хүрээнд 143 километр төмөр зам, жилийн 30 сая тонн хүдэр хуурай аргаар боловсруулах байгууламж баригдах аж. 

“Орон нутгийн бизнесийг дэмжиж, хамтран ажилласнаар уугуул иргэдэд компанийн төслүүдийн ашиг тус хүрч байна” гэж “Fortescue Metals Group”-ийн гүйцэтгэх захирал Элизабет Гейнс ярьжээ. 

“Абориген иргэдийн бизнесд оруулж буй дэмжлэг, хөрөнгө оруулалт нь манай байгууллагын өсөлт, хөгжлийн үр шимийг Абориген хүн ардад хүртээх зорилтын маань амин судас юм. Манай “Аборигений тэрбум боломж” худалдан авах хөтөлбөр уугуул иргэдийн бизнесийн хүчин чадал, ур чадварыг дээшлүүлэх гарц болж Абориген ард түмэнд өөрсдийн ирээдүйг бүтээх эдийн засгийн бололцоог олгож буй” гэж тэрбээр хэлжээ. 

“Mallard Deemy”-ийн захирал Донна Майер энэхүү шинэ гэрээ нь абориген бизнес эрхлэгчдэд том туршлага болж байгааг дурдаад “Энэ бол “Mallard Deemy” хэр чадамжтай компаний болохыг нотлон харуулж байгаа бөгөөд манай уугуул иргэдийг үргэлжлүүлэн сурч хөгжих, хөдөлмөр эрхлэх, бизнесээ ирээдүйд маш сайн чиглүүлэх боломжийг олгох болно” гэсэн байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine