Зах зээл

Хорио цээр зөөлөрч алтны салбарын нэгдэн нийлэх хэлцэл сэргэж байна

Алт олборлогчдын дунд компаниудын нэгдэн нийлэх үйл ажиллагаанд үүссэн түгжээ ирэх саруудад коронавирустай холбоотой аяллын хязгаарлалт цуцлагдсанаар нээгдэж, худалдан авагчдын зам чөлөөтэй болно гэж салбарын гүйцэтгэх удирдлагууд болон санхүүгийн менежерүүд үзэж байна. 

Вирусын тархалтыг зогсоох арга хэмжээ нь худалдан авагчдын худалдан авч буй зүйлээ үзэж шалгах боломжийг хязгаарласнаар энэ жилийн наймаануудыг мөн зогсоогоод байсан юм.

Он гарснаас хойш компаниуд 275 хэлцэл хийгдэж нийт дүн нь 6.9 тэрбум ам.доллар хүрсэн бол өмнөх оны эхний хагаст нийт 26.8 тэрбум ам.долларын 329 хэлцэл хийгдэж байжээ. 

"Ихэнх улс орон хөл хориогоо сулруулж байгаа учир манай салбар коронавирусийн хор хөнөөл ард хоцорсон гэж харж байгаа бөгөөд энэ нь нэгдэн нийлэх үйл явцыг ахин идэвхжүүлэх байх” хэмээн “SolGold”-ийн төсөл болон корпорацийн санхүүгийн Гүйцэтгэх ерөнхий менежер Инго Хофмайер өгүүлжээ. BHP-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч “SolGold” нь энэ сарын эхээр "Franco-Nevada Corp" компанитай 150 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан юм.

Баруун Африкт гол төлөв үйл ажиллагаа явуулдаг “Cora Gold” компанийн Гүйцэтгэх захирал Берт Монро хэлэхдээ "Коронавирусийн үед бид маш олон гэрээ хэлэлцээр хийж байгаа боловч, газар дээр очихгүй л бол дүн шижилгээ хийж, шийдвэр гаргахад хэцүү" гэжээ. 

Энэ жилийн хэлцлүүд цар тахлаас өмнө ерөнхийдөө тодорхой болчихсон байсан гэдгийг компаниудын удирдлага болон банкирууд хэлж байгаа юм. Гуравдугаар сард “Endeavour Mining” компани Торонтогийн биржид бүртгэлтэй “Semafo” компанид нэг тэрбум канад доллар (726.9 сая ам.доллар) санал болгосон юм. Энэ сард “Silvercorp Metals” компани “Guyana Goldfields”-ийг худалдан авах үнийн саналаа өгчээ. Хятад улсын “Shandong Gold Mining” компани “TMAC Resources”-д 230 сая 167.9 сая ам.доллар санал болгов. 

“Baker Steel Capital Managers”-ийн Дэвид Бейкер хэлэхдээ: "Компаниуд хоорондоо холбоо хамааралтай болохын төлөө өрсөлдөх тусам дунд хугацаанд илүү олон наймаа хийгдэнэ гэж бид харж байна" гэжээ.

Алт нь 2013 оноос хойш хамгийн өндөр үнээр арилжаалагдаж байгаа тул хөрөнгө оруулагчдийн эрсдэлгүй сонголт болоод байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine