Компани

"Коделко"-гийн ашиг 85 хувиар буурчээ

Зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чилийн төрийн өмчит "Коделко" компанийн тайлагнаснаар олборлолт зургаан хувиар өсөж 361 мянган тонн хүрсэн боловч ашиг нь 85 хувиар буурч 54 сая ам.доллар болсон байна. 

Тэд зардлаа хоёр хувиар бууруулж фунт тутамд 1,327 ам.долларт барьсан боловч энэ нь ханшийн уналтаас үүссэн зөрүүг нөхөхөд хэтэрхий хангалтгүй байсан юм. Эрэлт нийлүүлэлт нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь зах зээлд маш их тодорхойгүй байдал үүүсгээд байгаа учир ирэх 18 сарын хугацаанд нөхцөл байдал бүр дордоно гэж Олон улсын үйлдвэрлэлийн зэсийн зөвлөл үзэж байна. 

Гэсэн хэдий ч тус компани гарцаа нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байна. Компанийн гүйцэтгэх захирал Октавио Аранеда 40 тэрбум ам.долларын шинэ төслийн талаар ярихдаа “компани хурдаа нэмэхэд бэлэн” хэмээн цохон тэмдэглэжээ.

"Коделко" 5.6 тэрбум ам.долларын өртөг бүхий нэг чухал төсөл болох Чикүйкаматагийн ил ордын нөөцөө дуусаж, гүний уурхайн олборлолт руу шилжиж байгаа юм. Тус компанийн хамгийн том, дэлхийн зургаа дахь том нөөц болох тус гүний уурхайн бүтээн байгуулалтад 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж 2023 оноос үйл олборлолт эхлэх аж. 

Түүнээс гадна Эл Сальвадорын гүний уурхайгаа ил уурхай болгон хувиргаж байгаа юм. Ингэснээр нэг тэрбум ам.долларын өртөг бүхий уг төслийн идэвхтэй ашиглалтын хугацаа 40 жилээр уртсаж, гарц 30 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. 

Мөн Андина уурхайг 1.3 тэрбум ам.доллараар өргөтгөж байгаа. 2018 онд эл уурхайгаас Коделкогийн гарцын 11 хувийг олборложээ. "Коделко" нь долоон орд, дөрвөн цэвэршүүлэх үйлдвэр эзэмшдэг нь дэлхийн батлагдсан болон боломжит нөөцийн 10 хувь бөгөөд жилд 1.8 сая тонн зэс олборлодог нь дэлхийн жилийн гарцын 11 хувийг бүрдүүлдэг байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine