Компани - Оюутолгой

“Туркойз Хилл”-ын хувьцааны ханш 11 сарын дээд цэгтээ хүрлээ

 

Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш сүүлийн сарын турш өсөж байна. Мягмар гаригийн арилжаагаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ 0.79 ам.доллар болж, өмнөх өдрөөсөө 4.5 хувиар өслөө. Өнгөрсөн оны долдугаар сараас хойших хамгийн өндөр ханш дээрээ ирээд байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд 0.32 ам.доллараар арилжаалагдаж байснаас хойш нийт 146 хувиар, сүүлийн гурван 7 хоногт 88 хувиар өссөн нь бусад уул уурхайн компаниудын дундаж өсөлтөөс гурав дахин өндөр өсөлт болжээ.

“Оюутолгой” компани нэгдүгээр улиралд борлуулалтын орлого нь 68 хувиар буурсан талаар мэдээлсэн. Алт, зэсийн агуулга буурсан нь гол нөлөөг үзүүлсэн ч энэ жилийн төлөвлөгөөндөө хүрэх боломжтой талаар мэдээлсэн билээ.

Үүнээс гадна “Туркойз Хилл Ресурс” компанийн мэдээлснээр Оюутолгой төслийн гүний уурхайд нэмэлт 1.3-1.9 тэрбум ам.доллар шаардагдаж магадгүй талаар мэдээллээд байгаа. Гуравдугаар улиралд багтаан нэмэлт санхүүжилт, хугацаа илүү тодорхой болох юм. Цар тахлын нөлөөгөөр гүний уурхайн ажлын явц ч удааширч байгааг компаниас мэдээлсэн.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine