Түүхий эд

Монголбанк тавдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2020 оны тавдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 8.5 тонн үнэт металлын 6.8 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

2020 оны тавдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 36.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58 кг үнэт металл худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 418.9 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны  тавдугаар сард 154,048.51  төгрөг байв. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine