Зах зээл

Хятадын гангийн гарц тавдугаар сард өсөлттэй байна

Хятадын ган үйлдвэрлэгчдийн өдрийн гарц тавдугаар сарын дунд (05.11) гэхэд эхэн үеээс 1.4 хувь өсөж 2.1 сая тонн хүрсэн гэж Хятадын төмөр, гангийн ассоциаци мэдээлжээ. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн мөн үеэс 1.9 хувиар өндөр байгааг дурдсан байна. 

Түүнчлэн ширэмний өдрийн гарц сарын эхэн үеэс 1.1  хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувь өсөж 1.9 сая тоннд хүрсэн бол эцсийн гангийн гарц 1.96 сая тонн болж сарын эхнээс 2.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.17 хувиар тус тус өсжээ. 

Хятадын түүхий гангийн гарц сарын эхнээс 1.27 хувиар өсөж 2.76 сая тоннд хүрснээр тавдугаар сарын дунд үед нийт гарц 27.6 сая тоннд хүрсэн гэж тооцоолж байгаа аж. 

Тавдугаар сарын 20-ны байдлаар тооцвол, тус ассоциацийн гишүүн үйлдвэрүүд нийт 14.88 сая тонн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа нь сарын эхнээс 1.51  хувь өссөн боловч оны эхэнтэй харьцуулбал 56.1 хувиар буурсан дүн юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine