Үйл явдал

"Энержи Ресурс" Даланзадгадын ДЦС-д хөрөнгө оруулна

“Энержи Ресурс” компани 2019 оноос хойш Даланзадгад хотын дулааны эх үүсвэрийг шинэчлэх ажилд Өмнөговь аймагтай хамтарч байгаа бөгөөд эхний ээлжинд, шинэ дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулж дуусжээ.

Энэхүү ТЭЗҮ-ийн дагуу 63 мегаваттын цахилгаан станц Даланзадгад хотод баригдах бөгөөд өнөөдөр шинэ станцын шавыг тавьж, хамтын ажиллагааны санамж бичгийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Энержи Ресурс" компани хооронд үзэглэлээ.

Төсөл хэрэгжсэнээр Даланзадгад хотын утааны асуудлыг бууруулах, хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангах, хэрэглээний халуун устай болгох аж. Бүтээн байгуулалтын ажил 24 сар буюу хоёр жилийн хугацаанд хийгдэх юм байна. Уг төслийн санхүүжилт 34.5 тэрбум төгрөгийг "Энержи Ресурс" компани гаргах юм байна. Ингэснээр орон нутагт уул уурхайн компанийн хөрөнгө оруулалтаар барьж буй анхны дулааны станц болох юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine