Түүхий эд - Нүүрс

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 955 машин нүүрс экспортложээ

Нүүрсний компаниуд өнөөдрийн  байдлаар 5.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Нүүрсний экспорт нэмэгдсээр байгаа гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын онцгой комиссын хурлын үеэр мэдээллээ. Энэ сарын найманд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 703 машин нүүрс экспортлосон бол 14-нд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор 812 машин нүүрс экспортложээ. Тэгвэл энэ сарын 23-нд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 955 машин нүүрс экспортлосон байна. 

Дөрөвдүгээр сард нүүрсний компаниуд нийт 400.6 мянган тонн нүүрс олборлож, 220.3 мянган тонн баяжуулсан нүүрс, 108.3 мянган тонн түүхий коксжих нүүрс, 63.1 мянган тонн сул коксжих нүүрс, 127 мянган тонн эрчим хүчний нүүрс борлуулаад байгааг Ашиг малтмал, газрын тосны газраас мэдээлсэн юм. 

Тавдугаар сарын 23-ны өдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс ачсан 955 машин хилээр гарсан байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine