Эдийн засаг

Нүүрсний экспорт 629 сая ам.доллароор буурсан

Монгол Улс энэ оны эхний 4 сард нийт гурван тэрбум ам.долларын гадаад худалдаа хийснээс, экспорт 1.4 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллар болжээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30.8 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллараар буурахад экспорт 45.3 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллараар, импорт 10.2 хувиар буюу 179.9 сая ам.доллароор тус тус буурсан нь нөлөөлжээ. 

Харин 2020 оны дөрөвдүгээр сард гадаад худалдаа сэргэж өмнөх сараас экспорт 337.8 сая ам.долларт, импорт 424.8 сая ам.долларт хүрч харгалзан 72.7 сая, 13.2 сая ам.доллараар тус тус өсжээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллароор буурахад алтны экспорт 115.6 сая америк доллар, зэсийн баяжмалын экспорт 215.2 сая америк доллар, нүүрсний экспорт 629 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 4 сард 745.8 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны 4 сард өмнөх оны мөн үеэс 958.5 сая америк доллараар буурч, 212.7 сая америк долларын алдагдалтай гарсан байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine