Эдийн засаг

Уул уурхайн салбар 29.5 хувиар агшжээ

Энэ оны эхний улиралд ДНБ-ий бодит өсөлт -10.7 хувь болж буурчээ. 

Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс оны үнээр 29 хувиар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 29.5 хувиар буурчээ. 

Түүнчлэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг, оны үнээр 11.7-18.3 хувь, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 6.4-14 хувиар өссөн байна. 

ДНБ, оны үнээр 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7,444.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 499.3 (6.3%) тэрбум төгрөгөөр буурлаа.

ДНБ-ий бууралтад уул уурхайн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 692.4 (29.0%) тэрбум төгрөг буурсан нь голлон нөлөөлжээ.
 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine