Эдийн засаг

ОУВС-гаас Монгол Улсад 99 сая ам.долларын санхүүжилт олгоно

ОУВС COVID-19 цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах зорилгоор Монгол улсыг Rapid Financing Instrument (RFI) хамруулах асуудалтай холбоотой хэлцэл амжилттай дуусжээ. 

Жефф Готтлибаар ахлуулсан ОУВС-гийн баг энэ сарын 11-13-ны хооронд  72.3 сая SDR буюу ойролцоогоор 99 сая ам.долларын санхүүжилт олгох асуудлаар Монголын талтай хэлцлэлцээр хийсэн байна.  

Жефф Готтлиб хэлэхдээ "ОУВС-гийн баг Монголын эдийн засаг дахь COVID-19 цар тахлын нөлөөлөл, мөн эдийн засгийн ноцтой уналтаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийг хамгаалах бодлого зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудтай үр дүнтэй хэлэлцүүлэг хийлээ. Өнөөг хүртэл Монгол Улс вирусын тархалтаас сэргийлж чадсан. Гэсэн хэдий ч экспортын сулралт, дотоодын нөөцийг буурах зэрэг томоохон бэрхшээлүүд эдийн засагт тулгарч байна." гээд "Макро эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх дарамыг сулруулахын тулд эрх баригчид төсвийн зардлыг бууруулж, сахилга батыг хадаглах, ханшийг уян хатан болгож арай гэж хуримтлуулсан нөөцөө авч үлдэх хэрэгтэй" гэдгийг нэмж дурджээ.  

RFI-ийн санхүүжилт авах хүсэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хүлээн зөвшөөрснөөр баталгаажих бөгөөд тус зөвлөл Монголын хүсэлтийг зургадугаар сарын эхээр батална гэсэн хүлээлттэй байгаа аж.

RFI нь ОУВС-гаас төлбөрийн тэнцэл нь хүндрэлд орсон ч бүрэн хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагагүй гишүүн орнуудад бага хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг арга хэрэгсэл юм. Одоогоор дэлхий даяар 21.6 тэрбум ам.долларын яаралтай тусламжийг уг хэрэгсэл болон бусад богино хугацаат санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан олгохыг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл зөвшөөрөөд байгаа юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine