Эдийн засаг

Дэлхийн эдийн засаг $8.8 их наядын алдагдал хүлээж магадгүй

Азийн хөгжлийн банкны өнгөрсөн 7 хоногт хийсэн тооцооллоор коронавирусийн халдвар нь дорвитой бодлогын арга хэмжээ авахгүй бол дэлхий нийтэд 5.8-8.8 их наяд ам.долларын алдагдал буюу ДНБ-ийг 6.4-9.7 хувиар бууруулахаар байгаа гэдгийг АХБ-ны ахлах эдийн засагч Ясаюуки Савада хэлжээ. Өөрөөр хэлбэл цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөллийг АХБ дөрөвдүгээр сарынхаас хоёр дахин өсгөж тооцсон байна. 

Халдварын дэгдэлттэй, хөл хорио тогтоосон эдийн засгуудад дотоодын эрэлт огцом суларснаар хүнд бэрхшээл үүсгэж байна. Харьцангуй нээлттэй байгаа эдийн засгууд ч мөн аялал жуулчлал юм уу таваараас хамааралтай байгаа тул дэлхийн эрэлт суларсантай холбоотойгоор бэрхшээлүүдтэй нүүр тулахаар байна. 

Цар тахал нь мөн эдийн засгийн зардал буурах үндэс болж байна. Шаардлагатай туршилт, судалгаа, тусгаарлалт, үр дүнтэй нийгмийн алслалт, эмнэлгийн хамгаалах хэрэгслийн хангамж зэрэг арга хэмжээ авах нь чухал бөгөөд засгийн газар нь өрх, бизнесийг дэмжиж, цар тахлын сөрөг нөлөө, өсөлт хөгжилд урт хугацаанд тулгарах бэрхшээлээс зайлсхийхэд нь туслах хэрэгтэй гэжээ. 

АХБ-ны шинжээчдийн дүгнэснээр засгийн газар бодлогын арга хэмжээ авснаар “Ковид-19”-ийн сөрөг нөлөөг 30-40 хувиар сулруулж, алдагдлыг 4.1-5.4 их наяд ам.долларт буюу дэлхийн ДНБ-ий 4.5-.5.9 хувьд барих боломжтой аж. Мөн засгийн газрууд эдийн засгаа эргэж нээх үедээ эрүүл мэндийн эрсдэл ба эдийн засгийн байдлыг тэнцвэржүүлж, дэгдэлт дахин гарах тохиолдолд хариу арга хэмжээ авахад бэлэн байх ёстой. Үүний тулд хангалттай мэдээлэлтэй байх нь чухал гэдгийг АХБ-ны Ахлах эдийн засагч сануулжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine