Зах зээл

Хятадын коксын үйлдвэрүүдийн ашиг 74.7 хувиар буурчээ

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Хятадын кокс үйлдвэрлэлийн гарц, үнэ, экспорт, ашиг гээд гол үзүүлэлтүүд буураад байна. 

Оны эхний гурван сард Хятад улс 110 сая тонн кокс боловсруулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.1 хувиар буурсан дүн. Гэхдээ ган үйлдвэрлэгчдийн харьяа коксын үйлдвэрүүдийн гарц 0.3 хувиар өсөж 30 сая тонн хүрсэн бол дан коксын үйлдвэрүүдийн гарц 5.5 хувиар буурч 80 сая тонн болжээ. 

40-өөс дээш мм ширхэгтэй коксын ханш эхний улиралд тонн тутам нь 1,838 юань дундчилж байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10.4 хувиар буурсан бол 25-40 мм ширхэгтэй коксын хувьд 11.2 хувиар буурсан байна. 

Оны эхний гурван сард Хятад улс 682 мянган тонн кокс экспортолсон нь жилийн өмнөхөөс 65.9 хувиар буурсан дүн юм. Экспортолсон коксын дундаж ханш тонн тутамд 231.6 ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеэс мөн л 23.5 хувиар буурсан дүн аж. 

Ашгийн тухайд, жишээлбэл тус улсын кокс үйлдвэрлэгч гол аймаг Шаньсигийн коксын үйлдвэрүүдийн орлого 38.54 тэрбум юань болсон нь жилийн хугацаанд 19.5 хувиар буурсан дүн бөгөөд нийт ашиг нь 670 сая юань буюу 74.7 хувиар багассан байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine