Компани

"Оюу толгой" ХХК 15 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ

"Оюу толгой" ХХК энэ оны эхний гурван сард 15.2 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. Тус компани өнгөрсөн оны гуравдугаар сард 183.5 сая ам.долларын ашигтай ажиллаж байсантай харьцуулахад эхний улирлын ашиг 108 хувиар буурсныг харуулж байна. 

Үүнд борлуулалтын зардал эхний гурван сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурсан боловч орлого 68 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал, зэсийн орлого 41.6 хувиар буурч 125.3 сая ам.доллар, алтны орлого 75.7 хувиар буурч 29.8 сая ам.доллар болсон байна. 

Нью-Йорк болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл рерсус” ХК нэгдүгээр улирлын санхүүгийн тайланг танилцуулсны дараагаар тус компанийн нэгж үнэт цаасны ханш 8.7 хувиар буурч 0.46 ам.доллартай тэнцэх болжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine