Компани - Төмрийн хүдэр

Бургастай боомтын төмрийн хүдрийн экспортыг сэргээнэ

Улсын Онцгой комиссоос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу "Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах" тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээлээ. Ингэснээр "Алтайн хүдэр" ХХК-ийн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь Таяннуурын уурхайгаас олборлосон төмрийн хүдрийн экспорт хийгдэх боломжтой болж байгаа юм. 

Боомт нээсэнтэй холбогдон БНХАУ-ын ачаа тээврийн жолооч нарыг хилийн бүсэд тусгай хяналтын дор нэвтрүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ГЕГ-ын дарга Б.Асралт нарт тус тус даалгасан байна. 

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт оршдог Бургастай боомт нь 1992 онд нээгдсэн бөгөөд хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай авто замын боомт юм. 2004 оны “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр”-ээр жил бүрийн 2, 4, 6, 8,10 дугаар сарын 01-30 хооронд ажилладаг байна. 

Бургастай боомтоор "Алтайн хүдэр" ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, Улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine