Компани - Татвар

2019 оны шилдэг татвар төлөгчдийг уул уурхайн компаниуд тэргүүллээ

Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчдийг тодруулжээ. Шилдэг татвар төлөгчдийг улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан, хамгийн олон ажлын байрыг бий болгосон гэсэн гурван шалгуураар тодруулсан байна. Монгол Улсад 205 мянган хуулийн этгээд, 1.8 сая иргэн татвар төлөгчөөр бүртгэгджээ. Шилдэг татвар төлөгчдийг уул уурхайн компаниуд тэргүүлж байна. 
 
Улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн 10  аж ахуйн нэгж
1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ         - 707 тэрбум төгрөг
2. “Эрдэнэс Тавантолгой” ХК      - 683 тэрбум төгрөг
3. “Оюу Толгой” ХХК                    - 372 тэрбум төгрөг
4. “Энержи Ресурс” ХХК              - 205 тэрбум төгрөг
5. “АПУ” ХХК                                -165 тэрбум төгрөг
6. Хаан банк                                 - 130 тэрбум төгрөг
7. “Голомт банк” ХХК                   - 103 тэрбум төгрөг  
8. “Тавантолгой” ХК                     - 94 тэрбум төгрөг
9. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК       - 87 тэрбум төгрөг
10. “Монголын Алт МАК” ХХК     - 75 тэрбум төгрөгийн татварыг
 
Дээрх арван аж ахуйн нэгж нийт татварын орлогын 45.3 хувь болох 2.6 их наяд төгрөгийн орлогыг дангаараа бүрдүүлжээ. Үүний 2.22 их наяд төгрөгийг уул уурхайн 7 компанийн төлсөн татвар  эзэлж байна.
 
Хамгийн олон ажлын байр бий болгосон 10 аж ахуйн нэгж
1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
2. Хаан банк
3. “Номинтав трейд”
4. “Говь” ХК
5. “Монголросцветмент” ХХК 
6. “Оюу Толгой” ХХК
7. Төрийн банк
8. Голомт банк
9. “Энержи ресурс” ХХК
10. “Монголын Алт МАК” ХХК
 
Дээрх арван аж ахуйн нэгж нийт 41597 ажлын байрыг бий болгосон байна. 
 
Аж ахуйн нэгжийн орлогын алтан татвараар тэргүүлсэн 10 аж ахуйн нэгж
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
4. “Энержи Ресурс” ХХК
5. Хаан банк
6. “Монголын Алт МАК” ХХК
7. “Цайрт Минерал” ХК
8. “Лейтон” ХХК
9. “Ачит-Ихт” ХХК
10. “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК
 
Харин хамгийн их ААНОАТ төлсөн 10 компанийн 9 нь уул уурхайн компаниуд байна. Дээрх 10 компани ААНОАТ-ын 51.8 хувийг бүрдүүлсэн байна.
 
 
 
 
 


Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine