Зах зээл - геологи, хайгуул

Австралийн хайгуулчид ажлын байраа алдах өндөр эрсдэлтэй байна

Уул уурхай, хайгуулын компаниудын холбоо (AMEC)-ны сүүлийн судалгааны үр дүн хайгуулчдынх нь санааг зовоох болжээ. 

Тэдгээр компанийн тэн хагас нь цомхотгол хийсэн эсвэл хийхээр төлөвлөсөн гэж хариулсан бол 75 хувь нь цалингаа бууруулсан байна. 

Тэдний бараг тал нь бүх хайгуулын ажлаа зогсоогоод байгаа бол дөрөвний нэг нь ихэнх хайгуулаа зогсоосон байна. 

Дөрөвний гурав нь тэдний бэлэн мөнгөний нөөц нь жилийн турш хүрэлцэнэ гэдэгт илтгэлгүй байгаа бол 10 хувь нь гурван сар ч хүрэлцэх мөнгөгүй гэжээ. 

Тэдгээр компанийн тэн хагас нь цомхотгол хийсэн эсвэл хийхээр төлөвлөсөн гэж хариулсан бол 75 хувь нь цалингаа бууруулсан байна. 

Түүнчлэн 70-аад хувь нь ирэх зургаан сарын хугацаанд мөнгө босгох боломж байгаа гэж харахгүй байгаагаа илэрхийлжээ. 

"Компаниудад зардлаа бууруулахад хайгуулын төслүүдийг царцаах, ажилтнуудаа цомхотгох гэсэн хоёр л сонголт байгаа нь маш богино хугацаанд хайгуулын салбарын олон тооны ажлын байрыг эрсдэлд оруулж байна" гэж АМЕС дүгнэжээ. 

Судалгаанд хамрагдсан ашигт малтмалын хайгуулын компаниудын дийлэнх нь 2-10 ажилтантай бөгөөд Австралийн хөрөнгийн биржид ашигт малтмалын хайгуулын 346 компани бүртгэлтэй байдаг байна. 

“Засгийн газраас дэмжихгүй бол үүний үр дагавар нь Австралийн хайгуулын салбарт төдийгүй, Австралийн эдийн засгийг сэргэхэд дэм болохуйц хөрөнгө оруулалт татах уул уурхайн шинэ, чухал төслүүдийг хайж олж хөгжүүлэх чадварт муугаар нөлөөлснөөр илэрнэ” хэмээн АМЕС үзэж байна. 

Нийт үндэстний түвшинд хайгуулын компаниудыг ажлын байр хадгалах Засгийн газрын хөтөлбөрт багтаах асуудлаар АМЕС идэвхтэй ажиллаж байгаа гэлээ. 

Орлогогүйн улмаас шаардлага хангахгүй байгаа хайгуулын компаниудыг Австралийн хөрөнгийн бирж 2021 оны санхүүгийн жилийн төлбөрийг зургаан сар хойшлуулж, хоёр тэнцүү хуваан 2020 оны долдугаар сар болон 2021 оны нэгдүгээр сард төлөх боломжийг олгож буй аж. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine