Компани

Оюу Толгой: 2020 оны төлөвлөгөөний биелэлт хангалттай байна

“Оюу толгой” ХХК 2020 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. 

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани нэгдүгээр улирлын үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийн голлох үзүүлэлтийг гүний уурхайн төслийн мэдээлэл болон коронавируст халдвараас сэргийлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнхээ хамт танилцууллаа.

КОВИД-19-ээс үүдэлтэй ид хязгаарлалтын үед Хятад улс дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэг болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч талаас бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөгөөгөө давуулсан борлуулалт хийлээ. Энэ цаг үед баяжмалын тээвэрлэлтэд бэрхшээл тулгарч байгаа хэдий ч цаашид борлуулалтад учирч болзошгүй нөлөөллийг бууруулахаар Монголын болон Хятадын засгийн газруудтай хамтран ажиллаж байна.

Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байлаа. Нэг тонн хүдэр боловсруулахад 0.38 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж зорилтынхоо хүрээнд ажиллажээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87 хувийг дахин боловсруулсан. Ажилтнуудын 94 хувь нь Монголчууд байна.

Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.долларыг нэгдүгээр улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010-2020 оны нэгдүгээр улирлын хооронд 2.7 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрүүдээр төлжээ. 

Эхний улиралд нийтдээ 516 ханган нийлүүлэгчтэй 361 үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ. Харин 2010-2020 оны нэгдүгээр улирлын хооронд нийт 3.3 тэрбум ам.долларыг үндэсний ханган нийлүүлэгчдэд төлжээ.

Хүдрийн агуулга буурсан тул ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэс 2019 оны мөн улирлынхаас 23 хувиар буурсан. Ангилан дараалалд оруулах болон бага агууламжтай овоолготой холих зэрэг ажиллагааны улмаас өмнөх оны мөн үеэс (хүдэр дахь зэсийн дундаж) агуулга 26 хувиар багасжээ.

КОВИД-19-ээс үүдэлтэй хязгаарлалтын оргил үед Хятад дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан тул хэрэглэгчид агуулахаас бүтээгдэхүүн татах явц удааширсан болон хил дээрх таталт буурсан нь нэгдүгээр улирлын борлуулалтад нөлөөлсөн. 35,203 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 23 хувиар буурсан.  26,154 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 78 хувиар буурсан үзүүлэлт аж.

Ерөнхийдөө хатуулаг багатай, тээрэмдэхэд бэлэн хүдэр байсан болон бүтээмж сайжруулахаар авсан арга хэмжээний үр дүнд баяжуулах үйлдвэрийн гарц 2019 оны нэгдүгээр улирлынхаас 17 хувиар ахиу байна. Баяжмал дахь зэс, алтны үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөөндөө хүрэх төлөвөө хадгалж байна гэж тус компани мэдээллээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine