Түүхий эд

Монголбанк 5.0 тонн алт худалдан авчээ

Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт метал худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт метал худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 66 хувь буюу 4.4 тонноор өссөн үзүүлэлт юм.  Үүнээс 5.0 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.

Өнгөрсөн оны эхний дөрвөн сард Монголбанк 1874.4 тонн алт худалдан аваад байсан нь 2018 оны мөн үетэй харьцуулбал 57 хувиар буурсан дүн байсан билээ. Энэхүү бууралт нь өнгөрсөн оны эхний улиралд хууль эрх зүйн тодорхойгүй байдал үүсээд байсан холбоотой юм. 

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18 төгрөг байжээ. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine