Зах зээл

33 улсад 260 уурхай түр зогсоод байна

“S&P Global Market Intelligence”-ийн шинэ судалгаагаар Африк, Америк тивд Ковид-19 хөл хорио нь уул уурхайн салбарт хамгийн хүнд тусаж байгаа нь тодорхой болжээ. 

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Өмнөд Африкт 54 уурхай хаагдаад байгаа бол АНУ-д 42, Мексикт 29, Канадад 28 уурхай хаагдаад байна. Гуравдугаар сар гарснаас хойш нийт 33 улсад 260 уурхайн үйл ажиллагаа тасалдаад байна. 

Бүтээгдэхүүний нэр төрлөөр ангилж авч үзвэл ураны салбарт 21 уурхай зогсож, нийт 12 хувиар буурснаар хамгийн их нөлөөлөлд өртсөн бүтээгдэхүүн болж байна. Ингэснээр ураны үнэ он гарснаас хойш 20 гаруй хувиар өсөөд байгаа юм.

Цагаан алтны 12 уурхай түр хаагдсанаар өнгөрсөн хугацаанд гарцыг 3.3 хувиар бууруулсан бол, мөнгөний 100 уурхай хаагдсанаар дэлхийн жилийн гарц 2.4 хувиар буурахаар байна. 

Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт цагаан алт олборлогч дөрвөн уурхай эрсдэлтэй бүлэгт багтсаныг эс тооцвол уурхайнуудын эрсдэлийн түвшин буурч байгааг S&P Global онцолсон байна. 

“Цар тахлын тархалт их хэвээр байгаа учраас таваарын нийлүүлэлтэд очиж байгаа нөлөөллийг бүрэн тооцоход эрт байна” гэдгийг судалгаанд тэмдэглэжээ. 

Уурхайнууд өдөр бүр мэдэгдэл гаргаж байгаа бөгөөд тодорхойгүй байдал хэвээр, сул зогсолтууд сунгагдаж мэдэхээр байгаа ч зарим уурхай 2020 оны төлөвлөгөөгөө биелүүлэх боломж харагдаж байна гэж буй бол, зарим уурхай тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон ч жилийн гарцад нөлөөлөхгүй байх боломжтой хэмээн мэдээлж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine