Эдийн засаг

Б.Лхагвасүрэн: Эдийн засаг нэгдүгээр улиралд долоон хувь агшсан

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улиралд (-7) болж буурсан талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрийн сошиал хаягаараа мэдээллээ. 

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол Улсын нэгдүгээр улирлын нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулсан боловч ДНБ-ий өсөлтийг мэдээлээгүй билээ. ҮСХ-ны мэдээлснээр Улсын нэгдсэн төсвийн орлого 8.6 хувь, экспорт 41.5 хувь, импорт 9.7 хувь, аж үйлдвэрийн үйлдвэрлэл 19.9 хувь тус тус буурсан байна. 

Экспорт өмнөх оны мөн үеэс 735.9 сая ам.доллараар буурахад алтны экспорт 115.6 сая, зэсийн баяжмалын экспорт 152.6 сая, нүүрсний экспорт 391.3 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Мөн чанаргүй зээл өмнөх сараас 9 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх хэмжээ 10.7 болжээ. Гэвч хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсөж, нийт зээлд эзлэх хэмжээ 6.7 хувь хүрсэн тухай Монголбанкнаас мэдээлсэн юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine