Бодлого - Стратегийн орд

Д.Сумъяабазар: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн IPO үргэлжилнэ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн IPO-тай холбоотой гаргасан шийдвэрийн талаар нэмэлт мэдээлэл өглөө. 

“Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулах Засгийн газарын 2019 оны 296 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн. "Эрдэнэс Тавантолгой Майнинг" компанийг байгуулснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт дээр ажиллаж байгаа 10-аад компанийн эрх ашиг хөндөгдсөн юм байна гэж би бодож байгаа. Үүний ард улс төрчид холбоотой юм байна гэдэг нь тодорхой боллоо” гээд IPO босгох ажил цаашид үргэлжилнэ хэмээн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Bloomberg TV Mоngolia-д өгсөн ярилцлагадаа онцоллоо. 

“Эрэлт, нийлүүлэлт зэрэг гацсантай холбоотойгоор хөрөнгийн биржүүд дээр тодорхой хүндрэлүүд гарч байгааг бид харж байна. Цар тахлын эсрэг вакцийн гарсны дараагаар дэлхийн эдийн засаг хэвийн түвшиндээ эргэж орох нь цаг хугацааны асуудал. Үүний дараагаар IPO босгох ажил үргэлжилнэ. Засгийн газарын 2018 оны 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг олон улсын биржид гаргах шийдвэр гаргаж байсан. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжөөр “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэхтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30  хүртэлх хувийг гадаад болон дотоодын хөрөнгийн биржид нээлттэйгээр санал болгох гэж зааж өгсөн” гэдгийг тэрбээр хэлж байгаа юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine