Зах зээл

Түүхий гангийн үйлдвэрлэл 6 хувиар буурав

Өнгөрсөн гуравдугаар сард дэлхийн түүхий гангийн үйлдвэрлэл зургаан хувиар буурч 147.1 сая тонн болсон талаар Дэлхийн гангийн холбооноос мэдээлэв. Мөн эхний улиралд 443 сая тонн түүхий ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурсан дүн юм.

Хамгийн том үйлдвэрлэгч Ази тивийн үйлдвэрлэл 0.3 хувиар буурч 315.2 сая тонн болжээ. Европын холбооны улсуудын үйлдвэрлэл 38.3 сая тонн болж, 10 хувиар буурсан бол Хойд Америкийн үйлдвэрлэл 4 хувиар буурч 29.5 сая тонн болов.

Зөвхөн гуравдугаар сарын үйлдвэрлэлийн хэмжээг улсуудаар авч үзвэл,

Хятадын үйлдвэрлэл 79 сая тонн, 1.7 хувиар буурсан бол

Энэтэхэгийн үйлдвэрлэл 8.7 сая тонн, 13.9 хувиар,

Японы үйлдвэрлэл 8.2 сая тонн, 9.7 хувиар

Солонгосын үйлдвэрлэл 5.8 сая тонн, 7.9 хувиар буурах хүлээлттэй байна.

Харин АНУ-ын үйлдвэрлэл 6 хувиар буурч 7.2 сая тонн болсон бол Германых 21 хувь, Италийнх 40 хувь, Испанийнх 15 хувиар тус тус буурах хүлээлттэй байгааг Гангийн холбоо мэдээлжээ.

Түүхий гангийн үйлдвэрлэл гуравдугаар сард огцом буурсан нь коронавирусийн тархалттай холбоотой бөгөөд ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч улсууд хөл хорио тогтоогоод байгаа юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine