Компани - Нүүрс

Coal India-гийн олборлолт хоёр дахин буурав

Эрчим хүчний нүүрс олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг Coal India компанийн нүүрсний гарц хоёр дахин буурчээ. Дөрөвдүгээр сарын эхний 22 өдрийн байдлаар өдөрт дунджаар 1.34 сая тонн нүүрс олборлож байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн 1.51 сая тонноос 12 хувиар бага, өнгөрсөн гуравдугаар сарын 2.72 сая тонноос хоёр дахин үзүүлэлт юм.

Тус компанийн олборлолт буурахад коронавирусийн тархалт сөрөг нөлөө үзүүлжээ.  Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож байгаа нь эрэлт буурахад нөлөөлж байгаа бөгөөд цахилгаан станцууд нүүрсний нөөцөө нэмэгдүүлэх сонирхолгүй байна хэмээн Нүүрсний яамнаас мэдээлжээ. Гуравдугаар сарын 25-ны байдлаар тус улсын эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буураад байгаа аж.

Тус улсын Нүүрсний сайд Pralhad Joshi 2021 оны гуравдугаар сараар дуусгавар болох санхүүгийн жилд 710 сая тонн буюу өдөрт 1.94 сая тонн нүүрс олборлох боломжтой хэмээн мэдэгдээд байна. Энэ бол өмнөх оны 602.1 сая тонны гүйцэтгэлээс 17.9 хувиар өссөн дүн юм. Өнгөрсөн онд хүчтэй бороо, эдийн засгийн удаашрал нь 25 жилийн түүхэнд хамгийн бага нүүрс олборлоход хүргэсэн хэмээн дүгнэжээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine