Компани - Эрдэнэс-Тавантолгой

ЭТТ төмөр замд 665.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Ээлжит хурлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компани цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд болон бусад ажлын талаар мэдээлэл хийв.

Тус компани өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд 357 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замд 308.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин 2020 он гарснаас хойш дээрх төсөлд хичнээн төгрөгийн санхүүжилт хийсэн талаар тодорхой мэдээлэл алга байна. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд 60 сая дахь тонн нүүрс олборлож, 1 тэрбум ам.долларын борлуулалттай, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine