Түүхий эд

АНУ-ын газрын тосны салбар түүхэн уналттай нүүр тулав

Короновирусийн халдварлалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орнуудын тогтоосон хорио цээрийн дэглэм газрын тосны эрэлт ч "хоригдсон" тул АНУ-ын түүхий газрын тосны үнэ 22 жилийн доод түвшинд хүрч уналаа. 

Өнөөдөр Азийн арилжаагаар West Texas Intermediate түүхий газрын тосны үнэ 21 хувиар буурч баррель нь 14.47 доллар болсон нь 1999 оноос хойших хамгийн доод түвшин юм. 

Газрын тосны салбар "Наанадаж 1990-ээд оны сүүл эсвэл бүр хэзээ ч байгаагүй хамгийн огцом макро төлөвтэй нүүр тулж байна" гэж Jefferies компанийн шинжээч Жейсон Гаммел хэлээд WTI-ийн хоёр дахь улирлын үнийн төлвийг баррель нь 19 ам.доллар байхаар урьдчилан төсөөлж буйгаа мэдэгджээ. 

Өнөөдрийн уналт нь WTI-ийн зургадугаар сарын фьючерс ханшыг мөн сулруулж тавдугаар сард нийлүүлэлт хийгдэх буюу удахгүй хугацаа нь дуусах гэрээнүүдтэй харьцуулахад 6.1 хувиар бага буюу 23.51 ам.доллар байна. 

Гэхдээ АНУ-ын нийлүүлэлт буурах шинж тэмдэг байгаа нь үнэ сэргэх боломжийг олгож байна. Baker Hughes-ийн өнгөрсөн баасан гарагт танилцуулсан мэдээллээс үзэхэд сүүлийн нэг сарын хугацаанд АНУ-ын газрын тос олборлох төхөөрөмж 30 гаруй хувиар буурсан байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine