Түүхий эд

Үнийн дайн дуусаж газрын тосны үнийн өсөлтийн тренд эхлэх үү?

“OPEC+” газрын тосны гарцаа түүхэнд байгаагүй өндөр хувиар бууруулж, Саудын Араб, ОХУ хоорондын үнийн дайн дуусгавар боллоо.

“OPEC+” болон “Их 20”-ийн хооронд удаан үргэлжилсэн хэлэлцээр эцэслэгдэж, дэлхийн газрын тосны гарцыг 10 орчим хувь бууруулахаар боллоо. Тодорхой хэлбэл, “OPEC+” бүлгийн орнууд газрын тосны өдрийн гарцаа 9.7 сая баррелиар бууруулах юм.  

Хэлэлцээр эцэслэсний дараагаар Брент газрын тосны фьючерс ханш 3.9 хувь, WTI газрын тосны фьючерс 6.1 хувь хүртэлх өсөлт үзүүлэв. Гэсэн ч Брент газрын тосны хаалтын ханш 32.29 ам.доллар байсан нь нээлтийн ханшаас доогуур байсныг Коронавирусийн нөлөө буюу хөл хориотой холбоотойгоор зах зээл дээрх эрэлт үлэмж хэмжээгээр багассан нь газрын тосны үнийн өсөлт хувь үнийн дайн эхлэхэд үүссэн уналтыг богино хугацаанд нөхөх боломж олгохгүй байна хэмээн шинжээчид тайлбарлаж байна. 

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх ажлын хүрээнд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд чиглэл өгч жижиглэнгийн борлуулалтын үнийг бууруулахаар болсон. АМГТГ-ын мэдээлснээр компаниуд өчигдрөөс эхлэн АИ92 шатахууны борлуулалтын үнийг литр тутамд 300 төгрөгөөр бууруулаад байгаа аж. Гэвч сар үргэлжилсэн үнийн дайн эцэслэснээр зах зээл дээрх ханш эргэн өсөх хүлээлт үүсээд байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine