Компани - Нүүрс

“Энержи Ресурс” энэ сарыг дуустал сул зогсоно

Монголын угаасан нүүрсний томоохон экспортлогч “Энержи Ресурс” компани үйл ажиллагаа зогсоож, энэ сарыг дуустал ажилтнуудаа 60 хувийн цалингаар амраах болсон байна. Компанийн үйл ажиллагаа 4 дүгээр сарын 10-ны өнгөрсөн баасан гаригаас сул зогссон хэмээн компанийн эх сурвалжууд мэдээллээ.

Коронавирусийн тархалттай холбоотойгоор тус компани хоёрдугаар сарын 10-наас экспортоо зогсоож буйгаа мэдэгдсэн байдаг. Хэдий Улсын Онцгой комиссоос нүүрсний экспортыг гуравдугаар сарын 20-ноос эхлүүлсэн ч өдөрт 70 хүртэл автомашин хилээр нэвтэрч байгаа нь хэтэрхий чамлалттай тул уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах шаардлагагүй гэж үзэж, ажилтнуудаа ээлжилж амраах зохицуулалтыг хийж байгаа аж. 

“Энержи Ресурс” компани өнгөрсөн онд дөрвөн сая тонн угаасан нүүрс экспортолж, 626.6 сая ам.долларын орлоготой ажилласан талаараа өнгөрсөн сард мэдээлсэн. Тус компани нийт 2000 орчим ажилтантай юм.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг Mongolian Mining Corporation-ий хувьцааны ханш он гарснаас хойш 38 хувиар буурч, 0.405 хонконг доллар болжээ. Гэхдээ 2019 оны санхүүгийн тайлангаа танилцуулснаас хойш гурван 7 хоногийн хугацаанд хувьцааны ханш нь 0.30-0.405 хонконг доллар болж 37 хувиар өсөөд байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine