Эдийн засаг

Эхний улиралд экспорт 41.5 хувиар буурчээ

Гаалын ерөнхий газраас гадаад худалдааны 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлийн  тоон мэдээг гаргажээ. 2020 оны эхний гурван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2197.4 сая ам.доллар болж,  2019 оны мөн үеэс 860.1 сая ам.доллар буюу 28.1 хувиар буурчээ. Импортын дүн экспортын дүнгээс 125.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс сөрөг гарсан байна. 

Экспортод 1035.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол Улс дэлхийн 57 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  87.3 хувь, Их британид 5.5 хувь, ОХУ-д 1.1 хувь тус тус ногдож нийт экспортын  93.9 хувийг дээрх орнууд эзэлжээ. 

Импортоор нийт 1161.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2019 оны мөн үеэс 124.2 сая ам.доллараар буюу 9.7 хувиар буурсан байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 90.8 хувийг валютын төлбөртэй худалдаа, 2.2 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа, 6.4 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.1 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine