Түүхий эд

Коронавирусийн халдварын улмаас АНУ нүүрсний гарцын төсөөллөө буурууллаа

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын гаргасан урьдчилсан төлвөөр нүүрсний гарц энэ онд 505 сая тонн орчим байхаар байгаа нь өнгөрсөн оныхоос 22.2 хувиар буурсан дүн болохыг Эрчим хүчний богино хугацааны төлвийн судалгаанд дурдсан байна. 

Гуравдугаар сард гаргаж байсан судалгааны тайлантай харьцуулахад гарцын төсөөлөл 6.4 хувиар буурсан байгаа нь нэг сарын хугацаанд гарсан хамгийн том уналт болжээ. 

2021 оны хувьд тус газрын төсөөллөөр гарц ойролцоогоор 534 сая тонн байх аж. Энэ нь гуравдугаар сард тайлагнаснаас 1.4 хувь өссөн дүн юм. 

Тус улсын нүүрсний экспорт энэ онд 57 сая тонн байна гэж тооцсон нь өмнөх оноос 32.1 хувиар буурна гэсэн үг. Коронавирусийн сөрөг нөлөө үргэлжилснээр төсөөллөө өмнөх сараас 19.7 хувиар бууруулж тооцоход хүрсэн байна. 

2021 оны экспортын төсөөллийн хувьд мөн л өмнөх сараас 16.8 хувиар буурч 62 сая тонн болжээ. 

Эрчим хүчний салбарын хэрэглээ энэ онд 392 сая тонн хүрч, өнгөрсөн оныхоос 20.6 хувиар буурахаар байна. АНУ-ын нийт хэрэглээ энэ онд 435 сая тонн байх нь 2019 онд тооцоолж байснаас 19.5 хувиар буурсан дүн юм. 

Нүүрсний эрчим хүчний эзлэх хувь 2019 онд 24 хувь байсан бол дөрөвдүгээр сарын тайланд энэ хувь хэмжээ 2020 онд 20 хувь, 2021 онд 23 хувь болж тус тус буурахаар байгааг харуулж байна. Харин үүний орон зайг хийгээр үйлдвэрлэсэн эрчим хүч нөхөж өнгөрсөн жил 37 байсан хувь энэ онд 39 хувь болж өсөхөөр байгаа аж. Гэвч 2021 онд 35 хувь болж буурахаар тооцсон нь 2018 оны арванхоёрдугаар сараас бага болж буурсан анхны тохиолдол болж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine